СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголын тав, гадаадын хоёр эрдэмтэнд "АКАДЕМИЧ" цол хүртээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Шинжлэх Ухааны Академи(ШУА)-аас хоёр жил тутамд гишүүний сонгууль явуулдаг.

Энэ дагуу ШУА-ийн Их чуулган өчигдөр болж, ээлжит сонгуулиа явууллаа. Нийт 11 эрдэмтэн нэр дэвшсэнээс Монголын тав, гадаадын хоёр эрдэмтэн сонгогдов.

ШУА-д өдгөө 61 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 54 академич оролцож санал өгснөөс Б.Батхишиг  75.5 хувь, Ч.Ган-Өлзий 77.4 хувь, Ч.Чимэдрагчаа 77.5 хувь, Р.Энхбат 77.4 хувь, Д.Энхтуяа 75.0 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Сонгогдсон гишүүдийг Монгол Улсын ерөнхийлөгчид уламжилж академич хэргэм олгодог

Шинээр сонгогдсон гишүүдийн тухай товч мэдээллийг хүргэж байна. 

БАДАМДОРЖИЙН БАТХИШИГ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор.

Тэрбээр,

-Монголд шинэ улс төрийн эдийн засгийн ухааныг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан.

-Монголын зах зээлийн эдийн засгийн хөгжлийн 30 жилийн үйл явцыг онолын үүднээс нэгтгэн дүгнэсэн. 

-Эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаарх Харрод-Домарын загварт оюуны капиталын өсөлтийг нэмж тооцох нь зүйтэй гэж үзэж, уг томьёог  хэмээн баяжуулан бичсэн.  

-Шинэ эдийн засаг 5 хэв загвараас бүрдэхийг тодорхойлж, тэдгээрийн онцлог, хуучин эдийн засгаас ялгагдах шинжийг онцолсон 

ЧИМЭДЦЭРЭНГИЙН ГАН-ӨЛЗИЙ 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор.

Тэрбээр,

-Өрнө дорнын философийн нийтлэг тал ба өвөрмөц онцлогийг харьцуулан судалж (comparative studies) тайлал зүйн мэдэгдэхүүний билиг хэмээх шинэ философийг боловсруулсан.

-Тайллын мэдэгдэхүүний билигт үндэслэн оршихуйн харьцангуй (relativistic ontology) онолын судалгааны дэг хүрээг шинээр үүсгэжээ.

- Орчин үеийн дэлхийн шинжлэх ухаанч философи болох (“hermeneutic phenomenology”)-г монголын буддын философийн уламжлалтай харьцуулан шинжилж шүтэн барилдахуйн түгээмэл хуулийг судлах шинэ арга зүй боловсруулав. 

ЧИМЭДЦЭРЭНГИЙН ЧИМЭДРАГЧАА

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Ч.Чимэдрагчаа нь нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухаан, өрнө дорнын анагаах ухааныг уялдуулан нэгтгэмэл анагаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт анагаах ухааны эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, хүний нөөцийг бэхжүүлэх, судалгааны орчин, лаборатори, судалгаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

Түүний бүтээлээс Scopus мэдээллийн санд 8, Google scholar-т 105 эшлэл хийгдсэн байна. Тэрээр оюуны өмчийн патент, шинэ бүтээлийн гэрчилгээ, барааны тэмдэгт, зохиогчийн эрх 31-ыг авсан байна. 

 РЭНЦЭНГИЙН ЭНХБАТ

ШУА-ийн Математик Тоон технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик, математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Р.Энхбат нь шинжлэх ухаанд оруулсан үр дүнгүүдээ WoS, Scopus-ийн 61, ОУ-ын 65, дотоодын 69 сэтгүүлд хэвлүүлж баталгаажуулжээ. Түүний бүтээлийн чансааг харвал нь 554 ишлэл, H индекс нь 11 байна.

ДОРЖИЙН ЭНХТУЯА

ШУТИС-ийн “Shima Seiki trannig center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Д.Энхтуяа нь салбарын эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан. Үүний дүнд ноос, ноолуурын салбарт Олон улсын магадлан итгэмжлэлийн эрхтэй сорилтын лабориоториуд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл (ASIIN) авсан.

Япон улсын Осакагийн олон улсын их сургуулийн процессор Мацүда Коичи

Түүний онцлох бүтээлүүд:

-Хойд Хятад дахь Монголчуудын засаглалын тогтолцоо (япон хэл дээр, 1978)

-Кайшаны баруун хойд Монгол руу илгээсэн явдал (япон хэл дээр, 1982)

-Юбугур хунтайж нар Юань гүрэнд бууж өгсөн нь (япон хэл дээр, 1983)

-Монголын эзэнт гүрний бүтэц, Исрамугаас Монгору (япон хэл дээр, 1989)

-Чингис хааны эзэнт гүрний үүсэл ба түүний шийдвэр гаргалт (япон хэл дээр, 1994)

-Хангайн бүсийн Тулуйн өргөөний бэлчээр (япон хэл дээр, 1994)

-Өгөдэй удмын ургийн бичиг, өв залгамжлал (япон хэл дээр, 1966)

-Хархорин дахь Ханка байгуулагдсаны дурсгалд зориулсан перс бичээс (япон хэл дээр, 1999)

-Олон сүмийн нээлт ба түүх (англи, япон хэл дээр, 2005)

-Хэнтийн Рашаан хадны хадны бэхэн бичгүүдийн тухай (япон хэл дээр, 2006)

-Их Mонгол Улс үед Умар Хятадад эземшил ологосон тухай (2009)

-Чингис хааны байгуулсан хаант улс (япон хэл дээр, 2015)

-Баруун Ляо ба Жин гүрний хоорондох мөргөлдөөн - Чингис хааны бослого (хятад хэл дээр, 2017)

-Хархориныг нийслэл болгох Чингис хааны зарлигийн үнэн мөнийг олж мэдэх (япон хэл дээр, 2020)

-Юань болон Ил хаант улсын үед бий болсон монгол ордны дүрслэлийг харьцуулах нь (2021)

-2011.08.09-13 (монгол хэлээр)

Ломносовын нэрэмжит Москвагийн улсын  их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, Оросын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Н.С. Касимов

Академич Н.С. Касимовын бүтээлүүд дэлхийн тухай болон хүрээлэн буй орчны шинжлэх ухаанд чухал байр суурь эзэлдэг. Тэрээр нийт 300 орчим эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс 8 нь монограф болон сурах бичиг байна.

Эдгээрээс заримыг нь онцолвол:

-Цөл, хээрийн ландшафтын геохими (1988)

-Ландшафтын геохими (А.И.Перельмантай хамтарсан,1999)

-Биогеохими (В.Н.Башкинтай хамтарсан, 2004)

-Калиниград мужын нефть ба хүрээлэн буй орчин (2008)

-Ландшафтын экогеохими (2013).

Мөн зурагзүйн хэд хэдэн томоохон бүтээлүүдийг санаачлан удирдан гаргасны дотор:

-ОХУ-ын экологийн атлас (2002)

-ОХУ-ын ландшафт-геохимийн зураг (2013)

-Арктикийн үндэсний атлас (2018) зэрэг хэд хэдэн бүс нутгийн экологийн болон эрүүл мэндийн атласыг зохион хэвлүүлжээ.

Түүнчлэн редакторласан томоохон бүтээлүүдээс дурьдвал:

-Газарзүй, нийгэм, хүрээлэн буй орчин монографи (7 боть, 2004)

-Орчин үеийн байгал орчны глобал өөрчлөлтүүд (4 боть, 2006-2012)

-Пуужин-сансрын үйл ажиллагааны экологийн мониторинг (2011)

-Оросын хотууд ба бүс нутгууд: экологийн нэгдсэн үнэлгээ (2014) зэрэг дурдаж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.