Нэг нас хагастай цоохор ирвэсийн зулзага гүемийг байгальд нь буцаан тавьсан талаар
энэ сарын дөрөвний өдөр Түвдийн өөртөө засах орны ойн аж ахуйн товчоо мэдээлжээ.
Гүем төрөнгүүтээ эхээсээ хагацсан ба нутгийн малчин Дансандорж олж авч нутгийнхаа /Лин Жөү шян/ зэрлэг амьтан хамгаалах төвд хүлээлгэн өгчээ.
Зэрлэг амьтан хамгаалах төвийнхөн гүемийг жил хагасын турш буюу бие даан амьдрах чадвартай болтол нь арчлан тэжээж, байгальд нь ийнхүү буцаан тавьж буй аж.
Дашрамд сонирхуулахад, ирвэсийн хэд хэдэн төрөл зүйл байдгаас "цаст уулын цагаан барс" хэмээгддэг цасны ирвэсийн тоо толгойгоороо Хятадад тэргүүлдэг бол Монгол улс удаах байрыг эзэлдэг.
Цоохор ирвэс нь богино хөл, урт биетэй, цагт 60 орчим км хурдалдаг төдийгүй бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахаараа хүрхэрч, архирдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.