ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг, Нийслэлийн цагдаагийн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ЦЕГ-ын Захиргааны удирдлага газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.
Төв талбайд болж буй жагсаалыг 21.00 цагаас эхлэн албадан тараах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийг танилцууллаа. Учир нь Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал нь хуульд зааснаар албан ёсоор бүртгүүлээгүй, улмаар удирдлага, зохион байгуулалтгүй явагдаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдалд хүргэх аюултай байгаа учир ийм захирамж гаргасан гэв.
Албадан тараах арга хэмжээ 21.00 цагт эхэлнэ.
Мөн, ХЗДХЯ-наас уриалга гаргасныг сонордууллаа.
Уриалгад, Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаан нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжиж, Төрийн тусгай хамгаалалтын бүсэд хүч хэрэглэн халдаж, хууль сахиулах алба хаагчдын болон иргэдийн бие эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн Засаг даргаас уг эмх замбараагүй байдалд шилжсэн жагсаал, цуглааныг албадан тараах захирамжийг Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргалаа.
Д.Сүхбаатарын талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан, залуус байна.
Жагсаал, цуглааны зорилго тодорхойгүй, удирдлага зохион байгуулалтгүй болж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олширон тайван жагсаал цуглаан хийж байсан иргэдийг үймээн самуунд уриалан хүч хэрэглэхийг өдөөн хатгаж эмх замбараагүй байдал үүсгэх нөхцлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж эхлээд байна.
Иймд жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуус Та бүхэн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард иргэд саналаа хэлж төрийн нэр барьсан,30д жил Улс орноо тонон дээрэмдсэн хулгайчид,мөн апу Батсайхан,SMS Odjargal,Golomt Baysgalan,Saihanbileg,Su.Batbold,Bayrtsogt naraa hamsaatan humuustei n yaraltai eruu uusgen ajilaas n chuluuluj yl sauuh bolno...buh hurungiig n uldeelgui huraah!!!