Төв талбайд жагсаж байгаа иргэд зам хаасан. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон талаар ТЦА-аас мэдээллээ.
Тээврийн цагдаагийн албанаас цахим хуудастаа "Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсанаас шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын Яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ухамсаргүй байнаа.гал ус өвчин зовлон хэцүү шүүдэн.өвчтэй хүнд минут секунд ч чухал шүүдээ