Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Иргэдийн төлөөлөл Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байна. Тэгш эрхийг хүн бүрт олгох ёстой зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна. Жагсаал хийж байгаа иргэд төв талбайн хоёр талын авто замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл гаргаж "Иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, бие биеэ шахаж, түлхэж байна. Энэ нь зарим хүмүүс олны хөлд дарагдах улмаар бие, эрүүл мэндээрээ хохирох нөхцөл байдал үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдэд хууль тайлбарлаж ойлгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн жагсагчид цагдаагийн байгууллагаас жагсаалд нэгд гэх мэт жагсаалын зорилгоос өөр зүйл шаардаж байгаа нь жагсаалыг өөр зүйлд буюу эмх замбараагүй байдал уриалж байгаа үйлдэл болж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
анандбазар, Цэрэнпунцаг, Батэрдэнэ нарыг гаргаад өгчихээчдээ