ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагыг хүлээн авч, хамтарч ажиллана гэж мэдэгдлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Манай улсад сүүлийн 30 жилийн хугацаанд мөнгөтэй, эрх мэдэлтэй хэсэг нь ард иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдал бий болсон. Үүнийг Засгийн газар олон нийттэйгээ хамтарч ил болгохын төлөө хичээн ажиллаж байна. Нүүрсний хулгайн хэрэг нь сүүлийн арван жилийн хугацаанд өрнөсөн байна. Аль намын ямар гишүүн хамаатай байх нь огт сонин зүйл биш. Бид ийм асуудалд анхаарлаа хандуулах юм бол энэ улс орон чинь цаашдаа яаж урагшлах юм бэ? Тэгэхээр тэмцлийг улс төрийн нам, улс төрчтэй хийхгүй. Өнөөдөр АТГ-аас бодитоор шалгагдаж байгаа нэрсийг зарлалаа. Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд өнөөдөр жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзана. Иргэдийнхээ юу хүсэж байгааг ойлгож, хүлээж авч хамтарч ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
өөрсдөө нүүрсний хулгайчууд
Айхдаа дэмиирч байх юмаа.Өчигдөр гарч дэмжээгүй баыж хуцдаг цүнх баригч шүү.
Иргэд шудрага ёсыг хүсэж байна Хөгжлийн банкны зээлийг Эрэлийн Эрдэнэбат Чингэс хаан банк, монгол драй билк Батэрдэнэ нараар төлүүлэх, Эрдэнэтийн 49% луйвар юм бол Сахал Эрдэнэбилэгийг баримчлах ,Захирал асан Ганзориг, Батхүү 2- оор Эрдэнэтийн 100 сая доллорыг төлүүлэх,Зоригийн хэргийг захиалагчийг зарлах,Нүүрсны хулгайчдыг баримчлах
Энэний нэр байсан байхаа?