СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-05

🔴 Д.Амарбаясгалан: Засгийн газрын зүгээс шүгэл үлээгчийн үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нүүрсний хулгайчдыг зарла хэмээн төв талбайд иргэд жасгаж байна. Үүсээд байгаа асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан:

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэд явж байгаа. Тухайлбал, "Эрдэнэт"-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгосон. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай Тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд, Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага тогтооно.

Залуучууд нэгдэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаалыг зохион байгуулаад байна. Жагсаал хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, асуудалд шийдэл олоход бэлэн байна. Засгийн газрын зүгээс шүгэл үлээгчийн үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.41.6

Засаг ажлаа хж бгаа.хэзээч илрээгүй илрүүлэхийг хүсдэггүй нүүрсний хулгайг анх шүгэл энэ засгийн тэргүүн үлээсэн бгаа шүү .ялгаж салгаж ойлгоо..хүмүүс ээ

Zochin
1 жилийн өмнө
202.126.90.65

Khurelsuh novshiig ogtsruurlaaj

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.46

Амараа Хүрлээ та хоёрыг хүмүүс нүүрсчин л гэлцээд байна шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.70

17Onoos hoish arai udaan shalgaad bgaan bishuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.