УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монголын түүхэнд иргэд залуучууд талбайд гараад ирлээ. Ихэнх нь үнэн сэтгэлээсээ ч, хажуугаар нь зохион байгуулалттай гарч ирж буй үйлдлүүд ч байна. Жагсаалыг саармагжуулах ажиллагаа мөн явагдаж байна. Тиймээс УИХ-д суудалтай эвслийн зүгээс Ардчилсан намын зарим гишүүдтэй нэгдэж нийтийн сонсгол хийхээр шийдвэрлэлээ. Хуулийн хүрээнд бидэнд бүрэн эрх нь бий. УИХ-ын дарга Г.Занданшатарт О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, С.Одонтуяа, Б.Бейсен, Н.Ганибал тэргүүтэй есөн гишүүн нэгдэж шаардлага хүргүүлж байна. Хулгайтай тэмцэх түр хорооны ажил саатаад байна. Нүүрсний асуудал бол нам дамжсан хулгай. Нам дамжсан хулгайг, нам үл харгалзан нэгдэж байгаад шахаж шаардах ёстой гэж үзэж байна. Энэ долоо хоногтоо багтаагаад УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол хийлгэе. Ямар дүнтэй хулгай вэ, цаад эзэд нь хэн бэ гэхчлэн маш тодорхой асуудлуудыг тусгасан шаардлагыг хүргүүлж байна.
Иргэдийн жагсаал үр дүнтэй байх ёстой. Жагсаалыг үр дүнгүй болгохын тулд нүүрсчид өөрсдөө өөр зүйл рүү чиглүүлэх ажиллагаа явуулж байна. Ингэж болохгүй. Энэ хулгай чинь замхрах байдал руугаа яваад байна. Эзэнтэй, тодорхой дүнтэй хулгайг илчлэх шаардлагатай. Энэ хулгайг илчлэхэд Засгийн газрын хүч хүрэхгүй гэдэг нь батлагдлаа.
Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ. Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм.
Оффтейк гэрээг арваннэгдүгээр сард багтааж зарлана гэдгээ Эдийн засгийн, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зарласан. Гэвч одоо ч таг чиг. Иймд цаашаа ҮАБЗ рүү хандах ёстой юм байна. Гэрээг нээлттэй болгох үүднээс Засгийн газарт дэмжлэг үзүүл, эрхийг нь нээх ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг ерөнхийлөгч асан Х.Баттулга нууцад оруулсан байдаг. Эрдэнэс Тавантолгойн 20 хувийг оффтейк гэрээгээр хийсэн гэж бид тооцоолж байна. Нийт дүн нь 2 их наяд төгрөг. У.Хүрэлсүх ерөнхийлөгч оффтейк гэрээг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөх ёстой гэж үзэж байна.
Монгол Улс цаашдаа хөгжих, хулгай, авлигаас салахад хууль батлах парламентын бүтэц хамгийн чухал нөлөөтэй. Гэтэл одоо ирц бүрдэхгүй, хэдхэн гишүүн сууж байгаад өөрсдийгөө хамгаалсан хууль баталж, ядмагхан бүтцээр ажиллаж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард иргэд хөдлөхөөс өмнө нүүрсний асуудлыг гаргаж ирэх чинь яасан. Битгий худлаа попор. Чи илүүднэ
Өмнөх Ерөнхийлөгч асан БАТТУЛГА ЭНЭ гэрээг нууцийн зэрэглэлд оруулсан учир Оюунэрдэнийн засгийн газар ил хэлэх боломжгүй гэж Доржханд гишүүн хэллээ Одоогийн Ерөнхийлөгч Хүрэлсүх нээлттэй болгох боломжтой гэнэ Одоо Засгийн газартаа хүч хавсран нууц гэрээг хүчингүй болгооч яэнэ нэг этгээд Доржхандын эсрэг санаа гаргаж Лав нүүрсний хулгайчдын нэг байх шүү
Hurungu huraah huuli garga,shorond yvuulj,ylsiin uruu tul
Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг нь Ажнайн БатЭрдэнэ биздээ.