Түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үеэр хайж байсан хоёр иргэний цогцсыг олжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал энэ сарын нэгний өдөр гарсан.Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгожээ. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулсан байна.
Саванд унасан байх магадлалтай хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайж байсан юм. Улмаар иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэс петролиумыг бүрмөсөн хаа үйл ажилгааг нь зогсоо хаа