СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-05

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн дараах таван төрлийн тээврийн хэрэгсэл явна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдрөөс /2022.12.05/ эхлэн:

-Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус,

-Тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин,

-Зөвшөөрөлтэй суудлын такси,

-Хүүхдийн автобус,

-Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашинаас бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй.

Цагдаагийн байгууллагаас чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, 200 гаруй хяналтын цэгт 500 орчим алба хаагчийг хоёр ээлжээр ажиллуулж байна.

Уг шийдвэртэй холбоотойгоор Нийтийн тээврийн газраас мэдээлэл гаргажээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллана.

Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулах шийдвэр гарсан

Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл 1 өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй байна.

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд тус газраас өнөөдрөөс "Зорчигчиддоо хүлээгдэлгүй шуурхай үйлчилцгээе" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг дайчлан үйлчилгээнд ажиллуулж байна.

Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.5

Зүүн болон эргэхээр бол 2оос шууд эргэх үү

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.44

Эргэхдээяахва

Зочин
1 жилийн өмнө
192.82.77.233

Baruun yaj ergeh we.50m naanaas 1r egneendee orj irgeh vv.shuud 2oosoo irgeh vv

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.43

Baruun ergehdee yahiin 2 r egneenees ergeh yum uu

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.111

baruu ergehdee hoerooso ergeh yum uu

Зочин
1 жилийн өмнө
66.181.179.176

juram ni haana bgaan. jiliin buh odor yum uu eswel ajliin odruud yum uu

Зочин
1 жилийн өмнө
64.119.18.192

Угаасаал 1р эгнээгээр явдагүй шдээ. Торгодог хэвээрээшдээ. Мөрдүүлэх л байсан юм. Худлаа сүржигнээд

Zam
1 жилийн өмнө
124.158.65.14

Ergehdee 2 r egneegeer ergej torguulna.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.234

Нэгдүгээр эгнээ ер нь чөлөөтэй л байгаа шүү! Халтуурчид л орж давхиад байгаа болохоос дээр нь автобус чинь харин хамаа замбараагүй яваад бгаа шүү

Оролмаа
1 жилийн өмнө
202.9.40.161

Сайн ажил байна. Монголын хууль 3 хоног гэдэг л болчихгүй бол ч сайн л хэрэг.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.231

Надаас бусад нь 1-р эгнээгээр яваад байсан юм уу.

Зочин
1 жилийн өмнө
49.0.178.40

маш зөв шийдэл гаргаж бна баяррла гэхдээ 1 рүү орж байга тэхникийн хэрслийг илрүүсэн жолоочид урамшуулал олгодод дүрэм баймаар бна жишэ утсаараа бичлэг хийгээд батлаагаажуулсан тохиолддолд хэдэн уда илрүүсэн байна тэр хэмжээнд нь тохирсон мөнгөн олгодог байхМөнхөө

erhem
1 жилийн өмнө
202.55.188.99

hoyroosool shuud irged bh ymu teriig todorhoi bichee hoyr irgeheer torgood bga shvvdee

Төр
1 жилийн өмнө
202.126.90.6

Хогны машинуудаа ядаж явуулчхаач Түлш олдохгүй элгээрээ хэвтлээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.