СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-12-04

Сурагчдын гар утсыг бүлэглэн хулгайлсан 33-34 насны хоёр эмэгтэйг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хоёр сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлсэн байна. 

Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.216

Ичиж үхээсэй! Хүүхдийн утас хулгайлж бгаа хүмүүс бол хэзээ ч хүн шиг амьдрах хүмүүс биш! Ер нь хүн ч биш зүгээр л хог новш!

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.30

Урд яаж шийтгэсэн юм болдоо. Ингээд л дахиад хулгай хийгээд явахыг бодоход шийтгэнэ гэж толгойгий нь илээд л явуулж дээ. Ингэхээр ийм байдал үргэлжлээд л байх уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.