СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 87 хувьтай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 87.4 хувьтай бэлтгэл хангагджээ.

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчид

  • Өвс 1.2 сая тонн
  • Сүрэл 14.9 мянган тонн
  • Ногоон тэжээл 88.5 мянган тонн
  • Үйлдвэрийн тэжээл 57.4 мянган тонн
  • Гар тэжээл 88.6 мянган тонн
  • Дарш 13.1 мянган тонн
  • Давс, хужир шүү 116.9 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.3 мянган тонн өвс, 12.5 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. 

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг бэлтгэжээ. 

Газар тариалангийн үйлдвэрлэлээс тарьсан ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, тэжээл рүү шилжиж буй улаан буудай зэргээс 220 мянган тонн хүчит тэжээл бэлтгэгдэнэ. Мөн баруун аймгууд жилд 25-30 мянган тонн хүчит тэжээл импортолдог бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.