СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

🔴LIVE: Ипотекийн зээлд урьдчилгаа төлбөр төлөхгүй хамрагдах боломж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг төлөхгүйгээр орон сууцтай болох боломжийг "Амар даатгал" компани олгох гэж байна. Тус компанийн энэхүү бүтээгдэхүүн зах зээлд гарахын тулд Монголбанкны журам, Засгийн газрын журамд өөрчлөлт орсноор хэрэгжиж эхлэх аж. Энэ талаар "Амар даатгал" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Тэлмэнтэй ярилцлаа. 

"Амар даатгал" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Тэлмэн:

-Ипотекийн зээлийн эрсдэлийн даатгалыг "Амар даатгал" компани гаргасан. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, энэ шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Иргэд орон сууц, ипотекийн зээл авахдаа заавал урьдчилгаа төлбөр болох 20-30 хувийг бэлдсэн байх шаардлагыг тавьдаг. Энэ нь зарим иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлийг дагуулж тус зээлд хамрагдаж чаддаггүй. Харин юм.

Банк тухайн иргэний барьцааг аваад зээлээ эргэн төлөөгүй тохиодолд тус барьцаагаар зээлийн өрийг нь барагдуулах шаардлага гардаг. Тэр тохиолдолд барьцаа хөрөнгийн үнэлгээ нь урт хугацаандаа унах эрсдэлтэй байдаг. Иймд банкууд урьдчилгаа төлөөд зээл авахыг шаарддаг. Харин даатгалын компани ямар байдлаар оролцох вэ гэхээр . Иргэн зээлээ төлөөгүй тохиолдолд банк барьцаа хөрөнгөөр зээлийн өрийг хангуулахдаа барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэл дүнгээсээ бага байх тохиолдолд тэр зөрүүг даатгалын компани төлнө гэсэн үг.

Тухайлбал, . Иргэн зээлээ төлж чадахгүй 2-3 жил боллоо гэж үзэхэд зээлийн үлдэгдэл 80 сая байхад барьцаа хөрөнгө нь 70 саяд үнэлэгдлээ гэж үзэхэд үлдэгдэл 10 саяыг бид баталгаа гаргасан гэдэг утгаараа даатгалын сангийн нөөц сангаасаа олгоно гэсэн үг. Банк барьцаа хөрөнгийн үнэлгээ унасан ч зээлийн төлбөрөө бүрэн авах боломж үүсэх бол иргэн урьдчилгаа төлбөргүй ч орон сууцны зээлд хамрагдах боломж үүсэх юм. Энэхүү бүтээгдэхүүн зах зээлд гарахыг тулд Монголбанкны журам, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсноор хэрэгжих боломж үүснэ. Бид холбогдох албуудад энэхүү бүтээгдэхүүний саналаа хүргүүлчихээд байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.74.116

Их л хэрэгтэй мэдээлэл байна

Солонго
1 жилийн өмнө
66.181.160.61

Их зөв санагдлаа байр орон сууц тэнгэрт хадсан үнэтэй байна. Залуу гэр бүлүүд үнэндээ туйлдаж байна. Ийм том боломж бололцоог дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна

Отгонжаргал
1 жилийн өмнө
66.181.161.4

Их зөв зүйл байна даа .дэмжээд өгөөсэй

Tumur
1 жилийн өмнө
139.5.219.230

Hooh ih saihan medee bnda

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.102

Ёстой хэрэгтэй санхүүгийн үйлчилгээ байна. Банк урьдчилгаа мөнгө байхгүй бол зээл олгодоггүй байсныг өөрчлөх нь. Ашгүй. Ажил орлоготой олон залуус байрны асуудлаа шийдэж, утааг ч гэсэн бууруулахад хувь нэмрээ оруулах байх.

Nyamdawaa Bat Erdene
1 жилийн өмнө
203.91.115.56

Ashgvidee iim bolomj bwal sn l bn

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.236

энэ юу болсон юм болоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.