СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

🔴LIVE: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-нээс нөхөн тооцно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн тооцохоор болжээ. Тус хөнгөлөлт улсын хэмжээнд хэрэгжих бөгөөд нийт 29.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгчээ.

ЭХЗХ-ны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган:

-Засгийн газрын арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож эхлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан түгээх компаниудад гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн хөнгөлөлтийг 11-р сарын 1-ний өдрөөс нөхөж тооцох чиглэл өгөөд ажиллаж байна.

Тус хөнгөлөлт нь 2017 оноос эхлэн хэрэгжсэн. Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд энэ хөнгөлөлтөд хамрагдаж байна. Хөнгөлөлтийн бүх нөхцөл өмнө нь хэрэгжиж байснаараа хэвийн үргэлжилж байгаа. 220 кВт-ийн хүчдэлийн түвшинтэй айл өрх сарын 700 кВт цаг цахилгааны хөнгөлөлт 100 хувь хөнгөлөгдөнө. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувиар тооцно. Харин 380 кВт-ийн хүчдэлийн түвшинтэй айл өрхийн сарын 1500 кВт цагийн цахилгаан 100 хувь чөлөөлөгдөнө. Харин илүү гарсан хэрэглээ 50 хувиар хөнгөлөгдөнө гэв.

Энэхүү хөнгөлөлтөд гэр хорооллын 173 мянган өрх хамрагдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.