Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болжээ. Энэ талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08:00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгдсэн байна.
Ийнхүү хилийн цэргийн анги эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр 09:50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охиныг олоход машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байжээ. Улмаар эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж чадсан байна.
Тодруулбал, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Иймд тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явжээ.
Харамсалтай нь иргэн А тусламж эрж явахдаа автомашинаасаа гурван км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.
Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг холбогдох газрууд анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haramsaltai ymaa hoorhii min um amglan noirsog gvn emegnel ilerhiilie
Ивий минь ямар харамсалтай юм бэ.эмгэнэл илэрхийлэе
Жолооч нар минь өвөлч зун ч холын замд явахдаа машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж явж байх хэрэгтэй
huiterch baihad machiniihaa buren buten baidliig hangaj yavahgui heneggui zangaas bolj bna daa ger bulni ami ersedsen bol yaanaa
Ямар ч үед дулаан үстэй дээл хувцас дах дэгтий машиндаа авч явж байх хэрэгтэй
Aimar tenegeeee hol zamd mashin tergee shalgaj baildaa. aimar sonin hainga tgeel vhej vregdeel bvhel bvten hvhedteige ywj baij.