Баян-Өлгий аймгийн Иргэдийн хурал өнөөдөр хуралдаж, 2023 оны төсвөө баталж байна. Харин өнөө өглөө тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан сайн дураараа огцрох өргөдлөө Монгол улсын Ерөнхий сайдад өргөн барьжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь "эрүүл мэндийн шалтгаан"-аар хэмээн сайн дураар огцрох өргөдлөө өргөн барьжээ. Ерөнхий сайд өргөдөлд нь зөвшөөрсөн гарын үсэг зурахаас өмнө аймгийнхаа төсвийг Иргэдийн хурлаараа батлуулж авъя хэмээн өчсөн сурагтай.
Д.Бауыржантай холбоотой эмэгтэй хүн зодсон, осолд орсон, байгаль орчны нөхөн сэргээлтэд мөнгө төсөвлөдөггүй гэх зэрэг хэл яриа үе үе сонсогддог. Нийгмийн анхааралд хамгийн их өртсөн "зодоон"-ы хувьд тухайн үеийн бичлэг нь ил болсноор эмэгтэй хүн зодох нь бүү хэл харин эсрэгээрээ зодуулсан нь тодорхой болж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.