Ховд аймгийн Булган сумын “Өвхөөдөг” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрчээ.
Улмаар жолооч "А" нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин "А" /23 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн байна. Тус сумын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.