Нийслэл Улаанбаатар хотоос 650 километр орчмын зайд орших Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг манай сурвалжлах баг зорилоо.
3992 хүн амтай энэ сумын 90 орчим хувь нь буриад ястан. Ажилсаг зон олны нэгээхэн хэсэг Б.Хүрэлбаатарынх хонь, ямаа, адуу, үхэр сүргээ жилийн дөрвөн улиралд бэлчээрээр маллаж, ашиг шимийг нь хүртдэг. Тэдний гэр цэвэр цэмцгэр, тохь тухтай байхаас гадна хашаа хороогоо нямбайлан барьж, энэ жилийн өвлийн бэлтгэлээ сайн базаажээ.
Хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэлд санаа зовж, бухимдахгүй тал нутагтаа амар жимэр, аюулгүй амьдрахын жаргалыг тэд эдэлж сууна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажилсаг гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе