СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-01

Засаг түлшний үнийг хүчээр барьж байснаас хомстол нүүрлэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Н.Алтанхуягийн Засгийн газар Үнэ тогтворжуулах арван тооны хөтөлбөр гаргаад үнэ тогтворжоогүй. Татвар төлөгчдийн тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгө эдгээр хөтөлбөр рүү орсон ч тухайн үедээ гал унтраах төдий арга хэмжээ байсан нь тодорхой болсон. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд хүргэсэн алдаануудын нэгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дагасаар байгаа нь харамсалтай. Түүхээс сургамж авах гэж судалдаг билээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэд хоногийн өмнө өдөр тутмын сонинд “Бид ганцхан АИ-92 шатахуунд л анхаарлаа хандуулсан байсан. Түлшийг анхаараагүй” гэх утгатай ярилцлага өгсөн нь худал юм.

Тэд түлшин дээр ч анхаарлаа хандуулсан бөгөөд хандуулахдаа зах зээлийн хуулиар биш, захиргаадалтын аргаар үзжээ. . Монголд үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнд үнэ тогтоох гэж оролддог улс 21-р зуунд байгаа гээд бодохоор гайхширмаар хэрэг шүү.

Түлш бол экспортын хамгийн чухал түүхий эд гэдгийг манайхан төдийлөн анзаардаггүй. Гэтэл . Өөрөөр хэлбэл, Монголд доллар авчирдаг гол салбар болсон уул уурхайн хөдөлгөгч хүч нь түлш бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш нь зарж мөнгөтэй болохоос өөр аргыг монголчууд одоогоор “олоогүй” байна гэхээр түлш гээч нь ямар чухал бүтээгдэхүүн болох нь ойлгогдоно.

Буруу бүхэн бусдын буруу гэсэн хүүхдийн дуугаар хүмүүжсэн 60-70-аад оныхон өөрсдөөсөө бус өрөөлөөс бурууг хайсаар. гэх. Харин ч үүнийг үл дурдан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Магнай трейд компани санхүүгийн хүндрэлд орсон. Шатахуун хадгалах агуулах сав дутагдалтай байна” хэмээн аж ахуйн нэгжүүд рүү буруугаа бухаж байна. Үнэндээ энэ дүйвээнээр улсад агуулах сав шахах гэсэн увайгүй үйл ажиллагаа өрнөж байгаа тухай сэтгүүлчдийн чихэнд нэг нь “ховлож” байх юм.

“Таван жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулаад ирлээ” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Р.Батнайрамдал мэдэгдсэн нь ч Мянгуужингийн үлгэрийн замаар оржээ. Оросууд арван хувийн хөнгөлөлт өгөх боломжгүй, тавыг авбал ав гэж. л гэнэ.

Засаг үнийг хүчээр барих гэж оролдсоноос түлш тасарчээ!

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.24

Нефтээ засаг мэдэлдээ ав оо Олигархиуд хэзээч эх орон ард түмэнд үйлчилэхгүй ашиг орлогоо л бодно

Иргэн
1 жилийн өмнө
139.5.217.151

Шуналын туламнууд унэ нэмэх гээд л тасалдпл уусгэждээ. Тулшийг 20 хувийн хонгололттэй унээр ницлуклэх гэрээтэй биздээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.