СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-30

🔴 Сургуультай залгаа байрладаг "Өнөр" хорооллын арын дэн буудлуудыг нураахыг шаарджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэр, "Өнөр" хорооллын арын зам дагуу байрлах дэн буудал, уушийн газруудтай холбоотой гомдол иргэдээс удаа дараа иржээ.

СХД-ийн Өнөр хорооллын арын зам дагуу байрлах дэн буудлуудын асуудлаар Хөгжил цогцолбор сургуулийн эцэг эхчүүд болон оршин суугч, иргэдтэй СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Бадамцэцэг, Х.Эрдэнэтуяа, 13-р хорооны засаг дарга Д.Очгэрэл, Хөгжил цогцолбор сургуулийн захирал С.Энх-Ариун, багш ажилчдын хамт уулзалт хийлээ.

Тус үйлчилгээний газрууд нь ерөнхий боловсролын сургуультай залгаа байрладаг, буудлын өрөөний цонх сургууль руу харсан тул хүүхдүүдэд элдэв бусын зүйл харагддаг, гадна талбайд архи шил, тамхины иш зэрэг хог хаягдал ихээр хөглөрдөг, гэмт хэрэг зөрчил их, архидан согтуурсан, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс ихээр үйлчлүүлдэг. Энэ мэт асуудал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тэдний эрүүл, аюулгүй байдалд хохирол учруулж байгааг эцэг эх, багш нарын төлөөлөл гомдолдоо дурдсан байна.

Эцэг эхчүүдийн зүгээс дэн буудлуудыг нураахыг шаардаж эхэлжээ. Иймд СХД-ийн "Өнөр" бүсээс сонгогдсон төлөөлөгчид төрийн захиргааны байгууллага, цагдаа, мэргэжлийн хяналт, иргэд, хөгжил цогцолбор сургуулийн эцэг эхийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж ажиллуулах тухай хүсэлтийг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт өгчээ.

Эцэг эхчүүдийн төлөөлөл ажлын хэсгийг байгуулж, тухайн үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлыг зөвшилцөх, орчны бохирдол хог хаягдалтай тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг зорьж буй аж.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
103.212.118.153

Бүгдийг нь нураагаачээ

Зочин
2 сарын өмнө
66.181.160.102

Ер нь аль ч дүүрэгт бгаа дэн буудлуудыг бүгдийг нь буулгах хэрэгтэй шүү дээ ямар ч нийгэмд хэрэггүй архидалт бузар явдлын үүр уурхайнууд

Зочин
2 сарын өмнө
64.119.18.64

Энэ барилга буудлуудын эзэн нь УИХ,НИТ,Дүүргийн төлөөлгчид бгаа.Энэ нөхдүүд ийм зүйл хийнэ.Иргэн хүн бие дааж яасан ч хийхгүй.Баттай хэлчихье.

Зочин
2 сарын өмнө
192.82.67.173

Бие үнэлдэг газар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.