СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-29

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид эрчим хүчний салбараар аялав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид өчигдөр (2022.11.27) “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг зохион байгуулж байна.Тус хөтөлбөрийн оролцогчид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов.

Энэ удаагийн аяллын хүрээнд эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын чиг үүрэг, эрчим хүчний үнэ цэнийг талаар мэдлэгтэй боллоо. Мөн дулаан болон цахилгааныг хэрхэн үйлдвэрлэдэг, зохистой хэрэглээ гэж юу болох, эрчим хүчийг хэрхэн хэмнэж, үр ашигтай хэрэглэх арга, эрчим хүчний тарифын хэрхэн тооцдог талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно.Мөн эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх асуудлаар үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.