Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгожээ.
Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
Тус хуулийн төслийн хүрээнд:
Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
Гуравдугаарт, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дотоодын жуулчны бааз, хөтөч , жуулчин тээвэр, замд амрах цэг,үйлчилгээ, 00 ийн асуудлаа ядаж аятайхан шийдчээд жуулчин авахаа яриач.
Зам дагасан хангай,хайрханы орой дээр шахуу хогондоо дарагдсан ил 00 баричихаад тэрийгээ жуулчин хүлээж авахад бэлэн гэж хол эндүүрээгүй биз.