СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-28

Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдварын 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдснээс, 58 иргэн нь нас баржээ. Харин энэ он гарснаар нэмж 17 тохиолдол бүртгэгджээ. 

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцлээ. Мөн олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргахаар чуулж байгаа нь энэ юм.

Манай улсын ХДХВ-тэй 20 эмэгтэй амаржсан бөгөөд төрсөн хүүхдүүдээс ХДХВ илрээгүйг чуулганы үеэр онцолж байлаа. . Харин зонхилон тохиолддог байна.

ХДХВ, ДОХ-ын халдвар нийт хүн амын хувьд бага үзүүлэлттэй байгаа ч эрсдэлт бүлгийн хүн амд 5-15 хувийн төвлөрсөн тархалттай байна. 

Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас баржээ.
 
Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 8,875 бэлгийн замын халдварт өвчний тохиолдол бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 1433 тохиолдлоор өсжээ. Тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнийг бэлгийн замын зонхилон тохиолдох өвчин хэмээн үздэг. Энэ нь нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байна. 

.

Тодруулбал, Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ буюу тусгаарлалт, хязгаарлалтын дэглэм, хувь хүнд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь бэлгийн замаар дамжих өвчний тархалтыг бууруулахад эергээр нөлөөлсөн бол нөгөө талаас эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, дэд бүтцээ цар тахлын халдварыг бууруулахад ашигласан. Улмаар бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг багассан гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.