СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-28

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа Ж.Өсөхбаяр томилогдлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилжээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдож буй хурандаа Ж.Өсөхбаяр нь төрийн албанд 30 жил ажилласан, цэргийн гурван шатны сургууль, академийг дүүргэсэн, цэргийн ухааны магистр юм. 

Ж.Өсөхбаяр нь зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327 болон 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажиллаж байжээ.

Мөн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах болон оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль хүртсэн тэргүүний офицер юм.

Хурандаа Ж.Өсөхбаяр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн шилдэг офицер юм.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.