СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 БИЧЛЭГ: Инстаграмын дагагчдаа толгой руугаа хүнд зүйлээр цохиулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А хүүхдээ цэцэрлэгээс нь авах гэж байхад нь үл таних эмэгтэй толгой тус газарт нь хүнд зүйлээр цохиж гэмтээжээ.

Инстаграмын дагагчдаа зодуулсан гэх бичлэгээ нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудастаа нийтлээд байгаа юм. Тодруулбал, тус хэрэг Хан-Уул дүүрэгт байрлах "Кинг тауэр" хотхонд болжээ. Иргэн А хүүхдээ цэцэрлэгээс нь авах гэж байхад нь үл таних эмэгтэй толгой тус газарт нь хүнд зүйлээр цохиж, гэмтээсэн байна.

Тус хэргийг СЭМҮТ-ийн хяналтад байдаг иргэн үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл тархаад байгаа юм. Хохирогч иргэнийг алх, индүүгээр толгойн тус газарт цохиж гэмтээсэн гэх мэдээлэл зарим хэвлэлд гараад байгаа юм. Тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс албан мэдээлэл өгнө. Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.