СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголчуудын шахатуунаа авдаг Ангарскийн нефтийн үйлдвэрт гал гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

ОХУ-ын Эрхүү муж дахь Ангарскийн нефтийн үйлдвэрт өчигдөр /2022.11.27/ их хэмжээний гал гарлаа

Гал гарсан тухай мэдээ орон нутгийн цагаар өглөөний 09:12 цагт ирсэн бөгөөд 13:17 цагт галыг бүрэн унтраажээ. Ослын газарт 100 гал сөнөөгч, 25 гал унтраах машин ажилласан аж.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид шалтгааныг судлах тусгай комисс байгуулжээ.

Ангарскийн нефтийн үйлдвэр нь газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх Зүүн Сибирийн хамгийн том үйлдвэр юм. 1955 онд нээгдсэн тус үйлдвэр нь жилд 10.2 сая тонн газрын тос олборлох хүчин чадалтай. 

Сануулахад, арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын Ямало-Ненец дүүрэгт байрлах газрын тосны баазад томоохон хэмжээний гал гарч эхэлсэн. Түймэр 800 метр квадрат талбайг хамарсан гэж мэдээлсэн.

Эх сурвалж: stopcor.org

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.86.98

Барууныхан эсвэл укрианчуудын хийсэн ажил юм биш биз дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.93

Зелинскийн хорт явуулга эхэлж бгаа нь тэр

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.234

Зелинскийг орсууд яагаад нухахгүй байгаа юм бол уул нь доор нь нухчихмаар юмаа

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.211

түй чоорт

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.220

Украйны хорлон сүйтгэх ажилгаа юм бишүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.