Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнасан билээ.
Гавъяат тамирчин цолоор шагнагдсан Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар:
-Маш их баярлалаа. Энэ сайхан өдөр МУГТ хэмээх нэр хүндтэй цолыг хүртлээ. Энэ нэр хүндийг маш сайн авч явж, гаргасан амжилтаа баталгаажуулах, олимп дэлхийн аварга болох зорилго тавьж байна. Ээж аав, гэр бүлдээ, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, холбооны дасгалжуулагч, тамирчдадаа, ивээн тэтгэгчид, "Наранмандал" компани, Улаанбаатар Ус сувгийн удирдах газар, Сүлд спорт хорооны хамт олондоо маш их баярлалаа.
Монгол Улсад амьдарч байгаагаа би бахархал гэж хэлмээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2022 онд энэ залуу л спортод Монголоос хамгийн том амжилтыг үзүүлсэн юм. 2-рт Чөлөөтийн Лхагвагэрэл орно
Баяр хүргэе