Насанд хүрээгүй эмэгтэй Наран фейсбүүк группэд “Санхүү авна, чатад ороод ир” гэсэн зар байршуулж, нэр бүхий 25 иргэнтэй цахимаар холбогдон уулзахаар тохирчээ. Улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Наранг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг заналхийлэх болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч Наранг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Донтой юмнууд хүртэх ёстойгоо л хүртсэн бна шдээ. Ичихгүй тгд шүүхдээд байхдаа яадын
Залилах яахав, наад насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэж санаархсан 24 балиар араатнуудыг бас шүүхэд өгөөч
24 нь гаж донтонг шийтгээж насанд хүрээгүй хүүхдэд мөнгө шилжүүлж хавьтах гэж донтсон
Ene 24 hunden bas hariutslaga tootsoh heregtei shuu dei gaj dontoi nowshnuud hogchin
Нийгэмд нуугдаж насанд хүрээгүй охид ашигладаг гаж донтонгуудыг илрүүлж өгсөн юм биш үү. Тэд завдсан гэсэн заалтаар бас шийтгэл хүлээх ёстой. Охинд хүмүүжлийн албадан арга хэмжээг мэдээж авна. Шүүхдсэн нөхөд зүгээр өнгөрч болохгүй, санхүү өгөөд насанд хүрээгүй охинтой харилцаанд орохыг завдсан, дараа нь бас ингэнэ шүү дээ
Buh zuil IL tod bolson bolood nasand hureegui huuhed gj medegdsen bolhoor chat bichej baihdaa bol 22 nastai gj bichsen bdiimaa barigdsan chine nasand hureegui 18 nastai huuhed bsn bdg shuu humuusee
Албан шахалт сүрдүүлгээр тэр мэсэжүүдииг тэр охин тэд нараар бичүүлээгүй л байх даа. Тэгхээр тэр эрэгтэйчүүд зүй ёсны шийтгэлээ авсан л байна. Хохь нь л гэж хэлхээс өөр юү гэхэв дээ.хаха