СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ОХУ-ын “Возрождение” компани хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцжээ.

Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг  уулзалтад оролцогчдод танилцуулав.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” хэмээсэн юм.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ  уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.