СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-24

🔴LIVE: Жак Уэтерфорд: Нар, сар мэт хол санагдаж байсан энэхүү шагналыг авна гэж төлөөлж байсангүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Чингис Хаан" тэргүүн дээд одон хүртсэн анхны гадаад иргэн, Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Жак Уэтерфорд:

- Би 2О гаруй жилийн өмнө 50 гаруй насандаа, Монгол Улсад анх удаа ирж байлаа. Тухайн үед ном бичих зорилготой ирээгүй. Гэхдээ энэ улс, монгол хүмүүсийн энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэнтэй байгаль миний зүрх сэтгэлийг гүн хөдөлгөсөн.

Нар, сар мэт хол санагдаж байсан энэхүү шагналыг авна гэж төлөөлж байгаагүй. Энэхүү шагналыг авсандаа туйлын баяртай байна. 

Залуу хойч үеийн Монголын судлаач нарыг дэмжихэд тусалж ажиллана. Монгол Улс бол тэнгэрээс ивээгдсэн улс. Үлдсэн амьдралаа Монгол Улс судлалд зориулах болно.

Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж байна.

Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн эх дэлхийдээ тусалж чадна гэдэгт би итгэдэг.

Сая Монгол руу ирж явахдаа Хэнтийн тал дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг эх орон нь ингэж л сайхан харагдаж байсан байх даа хэмээн сэтгэл зүрхдээ бодож огшиж байлаа.

Намайг тийнхүү Монгол Улс руу нисэж ирэхэд дэлхий өөрийн өдөр тутмын амьдралаараа амьдарч л байсан. Монгол Улсад хэн юу хийж байгааг хэн ч төдийлөн сайн сонирхоогүй, мэдэхгүй байсан. Гэхдээ Монголын хөх тэнгэр нь уулс толгод дээрээ цагаан цасан хадгаа дэлгээд хүүгээ угтаж байсан байхдаа гэж би дотроо бодсон.

Газар дэлхий дээр хүмүүн мэдээгүй байж болно. Гэхдээ мөнх тэнгэр Чингис хааныг, түүний ард түмнийг, хувь заяаг мэдсээр ирсэн.

Чингис хааны ариун үндэстэн, үр хүүхдүүдийг Монголын мөнх хөх тэнгэрийн алтан гэрэл цацраг үүрд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ бол Чингис хааны төрсөн нутаг. Монголын сайхан орон” хэмээсэн юм.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.