СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2022-11-24

Төрийн дээд шагнал "Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Д.Сүхбаатарын талбай

- 07:30 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.

- 08:00 цагт: Төрийн тугийг цэнгүүлнэ.

Блью скай зочид буудал

- 09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.

Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

- 09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Төрийн ордон

- 10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.

- 12:00 цагт: Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

Соёлын өвийн үндэсний төв

- 09:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Архитектурын өвийг хадгалж, хамгаалах нь" хэлэлцүүлэг болно.

Чингис хаан музей

- 11:40 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ. 

- 14:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Соёлын төв өргөө

- 15:00 цагт: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно.

- 19:00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.

Улсын драмын эрдмийн театр

17:00 цагт: Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглогдоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.