Нийт нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө 40 градус, өдөртөө 29-34 градус хүрч хүйтэрнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 39-41 градус, өдөртөө 32-34 градус хүрч, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал,
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
Мөн энэ сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -29-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36-41 градус, өдөртөө -24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд энэ сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39-41 градус, бусад хэсгээр -32-34 градус, өдөртөө -23-25 градус хүйтэн байх төлөвтэй байна.
ЦУОШГ-аас ХХААХҮЯ-нд эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагааг явуулахад ноцтой хүндрэл учирч болзошгүй тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.