СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ-ын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улаанбаатар хотноо төвтэй ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ээлжит бус 5 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн тус хүрээлэнгийн гишүүн улсын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнг 1998 онд хамтран байгуулж, өнөөг хүртэл тус хүрээлэнгийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гишүүн улс болох Казахстан, Киргизстан, Турк Улсын эрдэмтэн судлаачид, түүнчлэн ЮНЕСКО-гийн Нийгэм Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын “Торгоны зам” хөтөлбөрийн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уг хүрээлэнгийн цаашдын үйл ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр судлаач, эрдэмтэд, холбогдох төлөөлөгчидтэй санал солилцохын зэрэгцээ Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ээлжит бус 5 дугаар чуулганы үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ээлжит бус 5 дугаар чуулга энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яам дээр болно.

Тус хүрээлэн 1998 онд Монгол, Индонез, Казахстан, Киргиз, Турк Улсын Засгийн газар хоорондын олон талт гэрээгээр байгуулагдсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.