СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-23

Амиар дэнсэлгэх тэгш эрх

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүний наймааны хэрэг харь улсад үйлдэгддэг, холын асуудал шиг бидэнд хөндий байсан цаг үе өнгөрч, наян настнаас найман настнууд хүний наймааны хор хохирлын уршгийг мэдэрч байна. Саяхны нэгэн ярилцлагад зургаан настай хүүхэд “хүний наймааны хохирогч болчихвол яана!” гэсэн сэтгэгдэл хэлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн тухай монголчууд ойлголттой болж буйг илтгэх мэт. Хүний наймааны хохирогчдыг ямар нөхцөлд байгааг нүдээрээ харж, багаараа судалж энэ хэргийг нийгэмд ил гаргах замаар үйлдлийг таслан зогсоох холын аялалд гарсан зоригтон бол Хүйсийн тэгш эрх төвийн Г.Ганбаясгах юм.

Урлахуйн хичээл заадаг багш тэрээр нялх хүүхдээ асрах чөлөөний үеэр түүний аав ажил хийх хэрэгтэй хэмээн анх хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг зааж өгч байжээ. Учир нь Ганбаясгах гэртээ удаан суух чөлөөтэй байх үе нь дэндүү удаан уйтгартай санагдаж байсан аж. Энэ үеэр түүний аав “Чамд мөнгө хэрэггүй гэсэн, тэр газарт мөнгө байхгүй гэсэн” чамд ажил хийх нь л сонирхолтой байна гэсэн тэгээд ч чи удаан гэртээ суувал зэвэрлээ гэж хэлсэн аавын үг түүнийг энэ салбартай холбож.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов:

АНХНЫ ХОХИРОГЧДОО ЭХ ОРОНД НЬ АВЧ ИРЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН ТЭДНИЙГ- ХЭРЭГТЭН БОЛГОЖ ОРХИХ ИЧГЭВТЭР БАЙСАН

Хохирогчийн кэйс 1: 2003 онд Ганбаясгах төрийн бус байгууллагад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тусламж хүссэн дуудлага иржээ. Манай хамаатны хүн Солонгост хүний наймааны хохирогч болсон юм шиг байна. Бидэнд туслаач! Хэмээн яаруу сандруу дуугаар тусламж хүсчээ. Хууран мэхлэгчид хоёр бүжигчин эмэгтэйг бүжиглүүлнэ хэмээн хуурч гэрээ байгуулан Солонгост аваачин биеийг нь үнэлүүлэхээр албадсан аж. Эсэргүүцэн тэмцэлдсэн тэднийг зодон хонгилд хорьжээ. Тэнд хоригдож байхдаа жижигхэн салхивчаар зүтгэсээр гарч чаджээ тэд. Унтлагын хувцас хөдөрсөн, хөл нүцгэн, мөнгөгүй хоёр бүсгүй гадаа суугаа нэгэн эмээтэй тааралдаж, хэл ойлголцохгүй ч эмгэн тэдэнд шаахай углуулж, хэдэн вонн өгснөөр таксидан Сөүлд ирсэн байна. Энэ хооронд Ганбаясгахын байгууллага Гадаад хэргийн яамд хандаж улмаар Солонгост суугаа Монголын ЭСЯ-тай холбогдон тусламж хүсэж байсан ч дахин баригдахаас айн түгшсэн хоёр бүсгүй хүлээж тэвчилгүй нутаг нэгтнийхээ гадаад паспортыг ашиглан эх орондоо буцан ирж амжжээ.

Ч.СОСОРМАА ХАЙРЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА НОМООС…
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчин жилээс жилд сайжирч байгаа ч хэргийн шийдвэрлэлт хангалтгүй хэвээр байсаар байна.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга Ж.Төмөрбат:

Өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг түр хамгаалах байр зөвхөн ТББ-ын харъяа буюу Хүйсийн тэгш эрх төвд байна. Гэхдээ эрсдэлт бүлэг хамгийн өндөр байх хохирогчдыг төрийн хамгаалалттай байранд байлгах нь аюулгүй гэж үзэж байгаа учраас төрийн байгууллагын харъяа түр хамгаалах байр бий болгох хэрэгтэй байгаа юм.

НЭГ ТАЛААР УУР ХҮРМЭЭР, БАС ИЧМЭЭР…

Хохирогчийн кэйс 2: Асрамжийн газрын хүүхдүүдтэй холбоотой хэрэг. Хонконгод 500 ам долларын хөлстэй машин угаах ажлаар хангана хэмээн хүүхдүүдийг мэхлэн хил давуулсан бүлэг залуучууд гарч ирлээ. Хүүхдүүдийн гадаад паспортуудыг тэд ганцхан өдрийн дотор гаргаж, үсийг нт засаж, гоё хувцас өмсүүлэн, галт тэргэнд суулган хил давуулжээ. Хонконгод очингуутаа хүүхдүүдээс паспортуудыг хураан, хулгай хийлгэсэн байна. Төд удалгүй хүүхдүүд цагдаад баригдан, хачирхалтай нь тэд хууран мэхэлж авчирсан ах нарынхаа нэрийг мэддэггүй. Хурцаа, Бумбаарай, Хүүхнээ гэсэн хочийг хэлдэг. Ингээд “Хүйсийн тэгш эрх төв”-өөс хил хамгаалах ерөнхий газарт хандан эдгээр нэрсийг гаргаж өгөхийг хүсэхэд итгэмээргүй хариу өгч. “Бид хэнтэй хамт гарсныг тогтоох боломжгүй, учир нь хилээр хүүхдийг бүртгэдэггүй” гэж. Гэтэл хилээр мал гаргахдаа 15 төрлийн бичиг баримт шаарддаг тогтолцоо бий. Энэ асуудлыг нийгэмд ил болгосноор “Хүүхдийг монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам” батлагдаж байв.

ЯМАР Ч НӨХЦӨЛД ХОХИРОГЧИЙН ТАЛД ЗОГС!

Айдастай, гунигтай, баяртай, дарамттай энэ бүх саад бэрхшээл, боломжуудыг сүлэлдүүлэн 27 жилийг энэ салбарт тэрээр өнгөрүүлжээ. Түүний хийж бүтээсэн, бусдын эрхийг хамгаалахын төлөөх тэмцлийн үр дүнд энэ салбарт бодлогын хийгээд олон нийтийн хандлага, ойлголтын дэвшилттэй зүйлүүд олон байна. Иргэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж, үүнээс болгоомжлох сэрэмжтэй болж.

Гэхдээ асуудал дуусаагүй энэ гэмт хэрэг улам бүр хөгжингүй болж, арга барилууд нь нарийсч байгаа учраас үүнд тохирсон бодлогын дараагийн шийдлүүдийг хийх хэрэгтэй талаар тэрээр дурьдаж байлаа.

Түүний цаашдын хүсэл бол бодлогын түвшинд хуулиудыг дахин эргэн харж насанд хүрээгүй хүүхдийг хохироож болохгүй гэсэн ойлголтыг хуулиар хатуу сануулсан зүйл заалтуудыг бий болгох, уг гэмт хэргийн илрүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэгт анхаарал хандуулж салбар бүрийн ажилтнууд энэ процессыг таньж мэдэх олон улсын хөгжлийн шатад орох хэрэгтэй байгааг онцолж байсан юм. Мөн ял шийтгэлийн үйл явцын үед хохирогчийг дахин хохироож олон удаагийн давтамжтай мэдүүлэг авдаггүй эхний мэдүүлгээр хэргийг үргэлжлүүлэх, гэмт хэрэгтнүүдийг чөлөөтэй гадуур мэдүүлэг өгөх байдлаар явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай талаар ярилцсаар бидний яриа үргэлжилсэн юм.

(“Эмэгтэй хүний эрх хамгаалагч Зоригтон” мультимедиа бүтээлийн уралдаанд зориулан бүтээв)

Бэлтгэсэн: З.Энхбаяр, Б.Батчимэг

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.