СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-11-23

“Сэлэнгийн долгио” чуулга "Шилдэг бүтээл-Шилдэг уран бүтээлч" 2022 уралдаант наадамд тэргүүн байруудыг эзлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадамд амжилттай оролцжээ. 

"Шилдэг бүтээл-Шилдэг уран бүтээлч" 2022 төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадамд тус чуулга  зохиолч, найруулагч С.Баярсайханы “Эрх чөлөөний цаана” мюзикл жүжгээр амжилттай оролцлоо.

Тус наадам нь Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн улсын хэмжээний томоохон наадам юм.

АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран бүтээлчид тус наадмаас:

  • "Шилдэг найруулагч" номинаци төрөлд 1-р байр - Зохиолч найруулагч МУСТА С.Баярсайхан
  • "Шилдэг зураач" номинаци төрөлд 2-р байр - МУСТА Зураач Б.Сайханбаяр
  • "Шилдэг бүжиг дэглээч" номинаци төрөлд 3-р байр - АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжиг дэглээч, найруулагч МУСТА Э.Ганзориг тус тус шалгарлаа.

АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн зүгээс энэхүү уралдаан тэмцээнд явахад гүн туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.