СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-23

Ирэх оноос Монгол Улс анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулаад байна.

Тэгвэл өчигдөр /2022.11.22/ УНТЭ-ийн баг Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Deok-Bog Moon болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, өргөжүүлэх талаар ярилцлаа.

Энэ хүрээнд 2023 онд Монгол улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хамтран хийх, элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх мөн УНТЭ-т хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд дэмжин, хамтран ажиллахаар болжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.