СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

197 тэрбум төгрөгийн өртэй Б.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал 18 дахь удаа хойшлов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөгжлийн Банкны зээлдэгч "Эрэл" ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан ч дахин хойшилжээ.

Учир нь хариуцагч Б.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй (гадаадад) тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Б.Эрдэнэбат эхнэрийн бие муудсан гэх шалтгаанаар Сингапур улсыг зорьжээ. Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч "Эрэл"-ийн өмгөөлөгчид шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ.

"Эрэл" компани нь гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан байдаг.

Тодруулбал, 

-2013 оны наймдугаар сарын 16-нд 14 сая ам.доллар  
-2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд 13.4 сая евро 
-2015 оны арваннэгдүгээр сарын 14-нд 9 сая ам.долларын зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэг нэг ч төгрөг эргэн төлөөгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.