СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-22

🔴LIVE: УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал" хэлэлцүүлэг болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал, жендерийн үзэл баримтлалыг эрх зүйн орчинд бий болгох зэрэг сэдвийг хэлэлцэж, тунхаг баримт бичгийн төслийг танилцуулж, баталгаажуулах юм.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангаж, манлайллыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байдаг. Энэ хүрээнд КОЙКА-ын санхүүжилтийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь 2021-2024" төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Тус төслөөр улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаанд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, улс төрийн хүрээн дэх хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ахиц, сайн туршлагыг дэлгэрүүлэх зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байна.

Уг арга хэмжээнд улс төрийн намууд, төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 300 гаруй оролцогчид оролцож байна.

"УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал" хэлэлцүүлэгт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Б.Тулга, АН-ын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, НҮБХХ-ийн Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төслийн зөвлөх Э.Гэрэлт-Од нар оролцож байна.

Чиглүүлэгчээр Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга Т.Энхбаяр ажиллаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр УИХ-д суудалтай улс төрийн намуудын манлайлал, жендерийн үзэл баримтлалыг эрх зүйн орчинд бий болгох зэрэг сэдвийг хэлэлцэж, тунхаг баримт бичгийн төслийг танилцуулж, баталгаажуулах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.