СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийнхний гэм буруутай, эсэхийг ирэх сард дэнсэлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
10 сарын өмнө

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэх хэрэгт холбогдсон залуусын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ.

“Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулсан гэх үндэслэлээр энэ оны наймдугаар сарын 2-ны үдэш таван залууг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нар бэлтгэн тохижуулсан газарт тусгай хувцас өмсөж, цэргийн албаны бэлтгэл сургуулилалт хийж байсан бөгөөд НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шаш­ны үйл ажиллагаа явуулахаар урьдчилан үгсэн то­хиролцож иргэдийг элсүүлэн, цэргийн зохион байгуулалтад оруулан экстремист үйл ажиллагаа явуулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад .

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар удирдан НПГ-ын хяналтын хоёр ч прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүнийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгээс яллагдагч дээрх таван хүнийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг ирэх сарын 5-ны 09.00 цагт товлолоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
202.9.40.223

Наад залуусаа суллаач ээ..Хувцсаар ижилслээ гээд наад хэдээсээ айгаад бгаа бол шившиг шүү..Эдгээр залуус эх орон газхр шороо маань .тусгаар тогтнол бидэнд хэрэгтэй.хамаг баялгиыг хар хятадууд эзэллээ гэж шүүмжилсэн бх аа..Захиалгаар Мөнхбаярыг ялласан шигээ залуусыг яллахаа зогсоо..Улсын хөрөнгөнөөс өчнөөнөөр нь идээд бгаа төсвийн цавчаачид..нүүрсний хулгайчид чинь наад залуусаас илүү аюултай хүмүүс шүү

Зочин
10 сарын өмнө
202.126.88.158

За солиороод байгаарай

Зочин
10 сарын өмнө
202.126.88.107

Улс орныхоо төлөө тэмцсэн бүхнийг ингээд шоронд явуулаад өөрсдөө дураарай дургаж байсаар ирсэн чинь мөхөлд хүргэж байгаагаа мэдэж бн уу хулгайчуудаа боль

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.