СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-22

🔴LIVE: Өнгөрсөн жил алдагдалтай ажилласан учир аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Онцгой Комиссийн хуралдааныг өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хэлэлцэх хүрээнд зохион байгууллаа. Тус хуралдаанд Засгийн газрын гишүүд болон 21 аймгийн засаг дарга нар оролцсон юм. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох үүрэг даалгаварыг өглөө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Жилийн эцсийн тооллогоор нийт нутгийн 50-иас дээш хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй байсан бол энэ жил 40 хувьд нь хүрэлцээтэй, үлдсэн 60 гаруй хувьд нь даац хэтрэлттэй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9 хувь нөөцтэй, 15.6 хувь бэлчээр хүрэлцээтэй, 34.4 хувь даац 1-3 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Аравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл их, 40 хувьд дунд зэрэг, 20 хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэсэн дүн мэдээ гарсан. Энэ жил улсын хэмжээнд 188.6 мянган малчин өрхийн 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа. Мөн 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор зургаан чиглэлд өвөлжиж, хаваржих тоон мэдээлэл гарсан гэж танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Гэвч . Цаашид ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэх биш нийслэл хариуцаж, бэлтгэх ёстой. Учир нь бүх сүлжээ агуулах нь нийслэлд байдаг. Ер нь ХХААХҮЯ нөөцийн махтай ноцолдох бус үйлдвэрлэгчээ дэмжсэн ажил хийх хэрэгтэй байна.

Экспортод гаргаж буй махны тухайд, үхрийн махнаас бусад төрлийн махыг квотгүй гаргадаг болгосон. Манайх 90 орчим малтай. Гэвч 5 сая гаруй л үхэртэй. Тиймээс үхрийн махыг квоттой гаргаж байгаа. 

Эрүүл мэндийн С.Энхболд:

-2022 оны эцэс 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд "Kовид-19" халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.

Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжлийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшинрүү тус тус шилжсэн байна.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар сарын 16-наас эхлэн 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар бага байна гэсэн юм. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Ажлын хэсгүүд аймгуудад ажиллаж байна. Гадаа -35 хэм хүйтэн байхад гэрт 19 хэм байх л хүчин чадалтай байна. Илүү нөөц боломж бидэнд байхгүй. Эрчим хүчний салбарт гурван уурхай бий. Багануур, Шивээ говь, Шарын голын уурхай байна. Эдгээр уурхайд өнөөдрийн байдлаар хүндэрсэн асуудал гэвэл дизель түлшний нөөцгүй болсон байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар түр улсын нөөцөөс гаргуулахаар болж байна. Энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-аас ороод ирнэ гэж тооцоолж байна гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.124.224

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN
1 жилийн өмнө
129.205.124.224

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.