Давс цацагч машины туршилтын анхны загварыг үйлдвэрлэхэд нэг сарын хугацаа зарцуулжээ.
Давч цацагч машины тохиргоог жолооч автомашин дотроосоо удирдах боломжтой аж. Энэхүү давс цацагч машин нь 3 кВт хүчин чадалтай, 1.3 тонн давс ачдагаараа онцлогтой.
"KS Made in Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Баянжаргал:
-Манай компани давс цацагч машины туршилтын эхний загварыг “Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөөд байна. Давс цацагч машиныг туршилтаар хийсэн тул зах зээлд борлуулах үнэ одоогоор тодорхойгүй байна.
Мөн давс цацагч машины туршилт хийгдэж дууссаны дараа бүрэн автомат болгох боломжтой. Манай улс үйлдвэрлэгч орон биш болохоор мотор, зарим эд ангиудаа БНХАУ-аас худалдаж авч байна гэлээ.
“Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын жолооч М.Арсланбаатар:
-“Баянзүрх эко тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нийт давс цацагч дөрвөн машинтай. Давсаа хүрзээр ачихаас бусад үйлдлийг сайтар хөнгөвчилсөн төхөөрөмж болжээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.