СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчид өвлийн хувцастайгаа хичээллэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн багш, ажилчдын төлөөлөл хэвлэлд хандлаа. Тэдний зүгээс тус сургуулийн хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөх, хичээл заах боломж улам хязгаарлагдмал болсон нь таван жилийн хугацаанд арван захирал солигдсонтой холбоотой гэлээ. Мөн сургуулийн анги, танхим хуучирч, бороо, цас ордог нь сургалтын орчин нөхцөлд яамнаас анхаарал огт тавихгүйгээс гадна 1989 оноос хойш тус сургуульд нэг ч удаагийн урсгал засвар ороогүйтэй холбоотой гэсэн юм. 

29-р сургуулийн математикийн багш Н.Уртнасан:

-Би 29-р сургуульд 21 дэх жилдээ ажиллаж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд багшийн эрх зөрчигдсөн асуудлаар цахим хуудаст мэдээлэл тавьсан. Анги маш хүйтэн байснаас болж хичээл, сургалт хэвийн үргэлжлэх боломжгүй болсон. Энэ асуудал 2-3 жилийн өмнө нь ч ийм л дүр зурагтай байсан. Тиймээс . Бороо, цас орох бүрд усанд автаж байхад багш нар эцэг, эхчүүдтэй хамтарч засвар хийдэг. Намар ирэхээр дахиад л усанд автчихсан байдаг. Бид хичээлийн шинэ жилтэйгээ зэрэгцээд ангиа шохойдоод зогсож байдаг. Үүнд сургуулийн захиргаа огт анхаардаггүй. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт арван захирал солигдсон. БШУЯ томилж тавиад нэг асуудал гарахад халаад, өөр нэг хүнийг дахин томилдог.

Чичрээд сууж байгаа хүүхдүүдэд би хичээлээ зааж чаддаггүй. Халуун газар авч очихоос өөр арга байдаггүй. Зузаан хувцастай найман цаг дохиогоор хичээл заана гэдэг маш хэцүү. Та бүхэн төсөөлөөд нэг үзээрэй. Харин .
Тиймээс бидний хувьд сургуулийн удирдлагууд ч тэр БШУЯ ч ялгаагүй тусгай сургуулийн багш, ажилчдын эрхийг зөрчиж байна гэж харж байгаа. Яам ямар ч судалгаагүйгээр дарга удирдлагуудыг сольж байгаагаас асуудал ийнхүү хүндэрч байна. Тиймээс холбогдох арга хэмжээг авч, яаралтай сургуулийн байрыг засаж, хичээллэх нөхцлөөр хангаж өгөхийг шаардаж байна.

29-р сургуулийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч н.Анхтуяа:

-Би аравдугаар сарын 12-ны тушаалаар захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж эхэлсэн. Манай сургуульд өнөөдрийн байдлаар 273 сурагч суралцаж байна. Хичээллэхэд хүндрэлтэй хүйтэн гэдэг асуудалд бид өөрсдийн чадах хэмжээндээ жижиг засвар дулаалгыг хийдэг. Сургууль тэр чигтээ бус зарим хэсэг жигүүрт халаалт муу байгаа асуудал байгаа. Бид анги сэлгэлт хийх замаар тус асуудлыг шийдвэрлээд явж байна. юм байна лээ. Мэдээж сургуулийн удирдлагын зүгээс асуудлын аль аль талыг харгалзаж холбогдож шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.