СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-21

Траншейнаас дахин цогцос олджээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Энэ сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалын эцэст байрлах дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олдсон.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин дулааны шугам сүлжээний худгаас эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотор нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Тухайн иргэн нь 57 настай, тодорхой оршин суух хаяггүй иргэн байжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.