Өчигдөр /2022.11.18/ төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод 12:00 цагийн үеэс цас орж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн.
Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын мэдээлснээр, 300 гаруй ажилтан, алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нэмж орсон цасыг үлээгч төхөөрөмжөөр үлээлгэн цэвэрлэж байна.
Тухайлбал, өчигдрийн 16:30 цагийн байдлаар тусгай зориулалтын 14 машинаар 186.9 км замд 69 тонн бодис, 29 тонн давс цацжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Түгжрээд засаг төрөө мжжлаад байгаа хүмүүс өөрсдөа машинаа унахаа больчих.тэгвэл түгжрээ байхгүй болно.Та нарын буруу