Украины цэргийн хүчин Беларусийн хилийн ойролцоох гүүрнүүдийг дэлбэлж байгаа гэж тус улсын Хилийн хорооны дарга Анатолий Лаппо мэдэгджээ.
Ноён Лаппо өнгөрөгч лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Беларусьтай хил залгаа Украины нутаг дэвсгэрт мина байрлуулж, Гомель, Мозырь руу чиглэсэн бараг бүх гүүрийг дэлбэлсэн. Тэд одоо Волынь руу чиглэсэн гүүрнүүдийг дэлбээлж эхэлсэн бөгөөд бүх замаар зорчих боломжгүй болсон" хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн "Украины хилийн бүс нутгийн хүн ам бүхэлдээ Беларусь болон ОХУ-ын эсрэг суртал ухуулгад өртөж байна" гэжээ.
Тэгвэл Беларусь улс үүний хариуд хил хамгаалалтаа бэхжүүлж, техник хэрэгслээ нэмэгдүүлэн, орон нутгийн хил хамгаалах албаны бүлгүүдийг дайчилсан аж.
Одоогийн байдлаар Украины арми Беларусийн хил орчмын бүсэд 15 мянган цэргээ байршуулаад байгааг Ерөнхийлөгч Александр Лукашенко онцолсон билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо тэгээд ил гараад ирлээ хүйс тэмтэрээд өгөөч