- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Дэлхий дахинд
- Нийгэм
- Соёл урлаг
- Эрүүл мэнд
- Ковид-19
LIVETV CONTENT
- Бусад категори
Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон залуухан ээж Т.Бүрэнтөгс Умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, Турк улс руу эмчилгээнд явахад 70-90 сая төгрөг шаардлагатай байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Хандивын мэдээллийг түгээснээс хойш сайхан сэтгэлт ард түмний тусламжаар эмчилгээний нийт зардлаас 30 сая төгрөг бүрдээд байгаа аж. Улмаар Т.Бүрэнтөгс эмчилгээндээ орохоор энэ сарын 20-ны өдөр Турк улс руу нисэхээр болжээ.
Мөн Т.Бүрэнтөгс бүсгүйн хүсэлтээр “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ “Талархал” хандивын тоглолтыг 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ. “Шинэ үе” продакшны хувьд уг хандивын тоглолтоороо эмчилгээний үлдэгдэл зардлыг босгож өгөхөөр төлөвлөөд байгаа аж.
“Талархал” хандивын тоглолттой холбоотой мэдээллийг 96554575 дугаараас лавлана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.