СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2022-11-15

Metaverse орчны Metaland төсөл дээр Голомт банк виртуал салбараа нээлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

2021 онд Фэйсбүүк шинэчлэл хийж, нэрээ Meta болгосноор Metaverse-ийн талаар ойлголт дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн.

Metaverse бол бидний одоо хэрэглэж буй интернэт орчны илүү хөгжингүй хувилбар бөгөөд энэхүү виртуал орчин нь бидэнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж, суралцаж, хөгжилдөх боломжийг хамгийн бодитоор олгох юм.

Дэлхийн хөгжсөн орнууд Metaverse орчинд өөрийн виртуал улс, хотуудыг байгуулж, томоохон компани, бизнесүүд ч үүнд нэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар уралдаж байгаа хэдий ч бодитоор хэрэгжүүлсэн нь цөөн байна.

Монгол Улсад ч Metaverse-ийн хэд хэдэн төслүүд аль хэдийнээ хэрэгжиж эхэлснээс анхлан нээлтээ хийж байгаа нь Metaland төсөл юм. Metaland төсөл нь нийт 2400 гаруй блок газарт, Улаанбаатар хотыг виртуал хэлбэрээр бүтээн байгуулж, шаардлагатай бүхий л үйлчилгээнүүдийг багтаахыг зорьсон томоохон дижитал төсөл юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.