Завхан аймагт 15 настай хүү өөрийгөө буудан хороосон хэрэг энэ сарын аравны өдөр гарчээ.
Завхан аймгийн цагдаагийн байгууллагад “15 настай хүүхэд өөрийгөө буудчихлаа” гэсэн дуудлага энэ сарын 10-ны шөнийн 00:15 цагт иржээ. Дуудлагын дагуу Улиастай сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход, 15 настай, эрэгтэй Н нь духан тус газарт буудуулж нас барсан байжээ. Зарим гэрчүүдийн ярьж байгаагаар гэр бүлийнхэнтэйгээ муудалцсанаас ийм хэрэг хийсэн аж. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцдаг бол аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.