СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

15 настай хүү буу алдаж, аавыгаа хөнөөcөн хэрэг гарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ховд аймагт 15 настай хүү нохой буудуулахгүй хэмээн эсэргүүцэж сум алдаж, аавыгаа хөнөөсөн хэрэг арваннэгдүгээр сарын 04-ний өдөр гарчээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 19:20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт "хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч, нохойгоо буудахыг завджээ. Тухайн үед түүний хүү 15 настай, эрэгтэй “Т” нь нохойг буудах хэрэггүй гэж хориглох үед бууны гох дарагдаж, сум алдаж, иргэн “О”-гийн биеийн цээжний хэсэгт тусч, газар дээрээ нас баржээ. Цагдаагийн газраас тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа үедээ галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.22

Нохойгоо буудсан ч хүүхдүүд байхад буудах гээд яах нь вэ дээ Урьдчилж таах аргагүй л юм даа хөөрхий Сумласан буу барьж байхад болгоомжлох хэрэгтэйг тэр сүхийг хичээлүүддээ заагаач ЮМ болгоныг заах гээд дүүрсэн сав шиг боловсролд Иргэний боловсрол гэгчид нь энэ сэдвийг оруулаад заачихсан

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.22

Иргэний боловсрол чинь ёс зүйд чинь энэ байх ёстой сэдэв бхо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.