ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр өөрөө ийм сэтгэл зүйтэйгээр энэ ажлыг үргэлжлүүлээд хийх бололцоо алга” гэсэн хэмээн мэдээлэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн /2022.11.09/ Засгийн газрын хуралдаанаар өөрийнх нь өргөдлийг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн. Мэдээж хэрэг өөрийнх нь тайлбарыг та бүхэн сошиал хуудсаас нь харах нь зүйтэй. "Олон нийтийн зүгээс буруу ойлголт авсан байна, бас олон нийтийн дарамт шахалт их байгаа учраас цаашдаа яг ийм сэтгэл зүйтэйгээр яг энэ ажлыг үргэлжлүүлээд явах боломж бололцоо алга” гэх зүйлийг өөрөө илэрхийлсэн.
Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнууд "E-Mongolia цахим системийг анхнаас нь эхэлж олон улсын түвшинд хүргэх санаачилга гаргаж, Эстони улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх ажлыг гардан зохион байгуулсан. Энэ хүний олж ирсэн мэдлэг туршлагыг E-Mongolia дээр цааш нь ашиглавал их зүгээр байна" гэх саналыг хэлсэн.
Мөн зохион байгуулалттайгаар, улс төрийн өш хонзон өвөрлөх зорилгоор удирдах албан тушаалтнуудыг ингэж цахим орчинд намнадаг байдал цааш үргэлжилбэл яах вэ гэдгийг Засгийн газар их сайн бодож байх ёстой шүү гэдгийг хэлсэн.
Төр хариуцлагатай болохоосоо өмнө хэврэг болчих вий дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
НуА нь гэсэн үнэн юм бишүү. Бусдыг өмгөөлж, хамгаалдаггүйгээрээ өмгөөлж хамгаалаад байх чинь энэ хүүхнийг. ККК